avatar

шүлэг

2011-03-19,22:24
Хаврын хаварт би дурлачихсан байдаг
Хархан нүдтэй тэр залууг саначихсан байда
г
                 Тэнгэр шиг бай
Хамаг бүгдээр чамайг
Хараа нулимж  байвч,тэнгэр шиг бай
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч. тэнгэр шиг бай
         Тэвчээр барагдаж нөхөр чинь орхивч
Тэнгэр шиг бай мөнхөд амгалан
       Тэргэнд суулгаж алтан титэм өмсгөвч
         Тэнгэр шиг бай юу ч болоогүй юм шиг
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчихаагүй цагт бүү зов
Гүтгэж доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт бүү ай
Өвчинд зовлонд нэрвэгдэж тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай ЧИ ЯЛНА
Өрөөл бусдад тоогдохоо байж мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март
Уур омог урин мунхагийг мартаж иэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч жигүүрээ дэлгэ
Цөхрөл чамайг багалзуурдаж цөлийн чоно болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай
Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр шөнө шиг ээлжлэнэ
Жаргал зовлонгийн алинд ч мөнх тэнгэр шиг бай
Атаатан түмэндээ мууг үйлдэвч хариуд нь сайныг бүтээ
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм







Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax